X

Та Манай Пэйж дээр ЛАЙК дарснаар сайтад шинэ кино орох үед өөрийн Фэйсбүүк хаягтаа хүлээн авч үзэх боломжтой болно

Холбоо барих
Help Our Project Grow!
 

Sunny

 
124 min
Эр нөхрөө халамжлах, охин үрээ өсгөх, сайн гэрийн эзэгтэй, эцэг эхдээ халамжтай охин нь байх үүргээ төгс биелүүлэх гэж хичээж амьдарсан На Ми ахлах сургуулийн найз Чун А-тай таарснаар өнгөрсөн амьдралаа нэхэн санана. Эцсийн шатандаа байгаа хорт хавдартай Чун А ахлах сургуульдаа охидын "Нархан" бүлэгт хамт байсан найзуудтайгаа уулзахыг хүсч, На Ми найз нарынхаа эрэлд гарна. "Нархан" бүлгийн нэг эд эс нь байсан үе түүний болоод бусдынх нь амьдралын хамгийн сайхан мөч байж. Амьдрал эрээнтэй бараантай. Хүүхэд насны мөрөөдөл гэнэн томоогүй, биелэхээсээ биелэхгүй нь олон ч хүний хажууд түшиж тулах, итгэж найдах анд нөхөр байна гэдэг хичнээн сайхан. Тэр сайхан нөхөрлөл, нэгнээ гэсэн найзын сэтгэл хэзээд унтардаггүйг энэ кинонд сэтгэл хөдлөм харуулж чаджээ.…