X

Та анзаарсан бол манай хуучин пэйж сонин сонин юм постлоод байгаа тэр пэйжээ алдсан болохоор.Цаашдаа шинэ кинонууд энэ пэйж дээр орох болно.Хэрэв та like дарж follow хийгээгүй бол сайтад шинэ кино орох үед таны фэйсбүүкт хаягт очихгүй болохыг анхаарна уу!!!

Холбоо барих
Help Our Project Grow!
 

Escape Plan 2: Hades

 
96 min
Дэлхийн өнцөг булан бүрд байрлах хамгийн сайн, бат бөх, харуул хамгаалалт нягт гэх шоронгуудын чанарыг шалган мэргэжлийн орголт хийдэг байсан Рэй Бреслин нас тогтож шинэ залуусыг дасгалжуулах болоод нэлээдгүй уджээ. Гэсэн хэдий ч залуу насны ааг омог ихтэй хүмүүсийг сургаж бэлдэнэ гэдэг түүний хувьд амаргүй байх болов. Рэй Бреслиний хувьд багийн ажиллагаа нэгт байдаг бол залуусын хувьд өөрийгөө нотолж харуулах явдал нэгт тавигдаж байлаа. Энэхүү нааш цааш гэсэн багш шавь нарын тэмцэл дунд ахин нэг том хэрэг дэгдсэн нь түүний халааг авах залуус бүгд баригдан орчин үеийн бүрэн автомат Үхэгсдийн Орон буюу Хадэс шоронд хоригдов. Цөөн хэдэн дотны хүмүүстэй үлдэж хоцорсон Рэй Бреслин өөрийн сурагчдаа аврахаар Хадэс -ийг хараандаа авах нь тэр.…