X

Та Манай Пэйж дээр ЛАЙК дарснаар сайтад шинэ кино орох үед өөрийн Фэйсбүүк хаягтаа хүлээн авч үзэх боломжтой болно

Холбоо барих
Help Our Project Grow!
 

Chasing the Dragon

 
128 min
Английн колони улс болох Хонконг нь их газрын буюу БНХАУ -ын иргэдийг 1960 оны үеэр олноор татах болсон цаг үе бөгөөд үүнийг даган хар тамхи, гэмт бүлэглэл, эмсийн хүрээлэн гэх зэрэг тухайн үедээ хууль бусад тооцогдож байсан ч илээхэн орших болсон олон хорт уршгийг ар араасаа дагуулж байлаа. Колони орны хатуу бодлогыг андуу мэдэж сайхан амьдрал мөрөөдөн Хонконгт ирсэн “Хо” гэгч нь Англи офицеруудын дор дарлуулан хүнд хүчрийг үзэх болсон бөгөөд үүний эсрэг тэмцэхээр Триад бүлгэм байгуулах зорилт тавилаа. Гурван бодийн зохицол буюу Тэнгэр, Газар, Хүн оршихуйг тахиж “Триад” нэр доор орших бүлгэм нь өнө эртнээс Хятадын нууц бүлгэм байж ирсэн бөгөөд өнөө цагт “Хятадын Зохион Байгуулалттай Гэмт Бүлэглэл” гэх тодотгол дор явдаг бөгөөд Хүний наймаа, Хар тамхи, Зэвсгийн наймаа, Мөрийтэй Тоглоом, Эмсийн хүрээлэн гэх зэрэг тоймгүй асар олон хууль бус үйл ажиллагаа явуулдаг ажээ.…